Наадам центр нь Хан-Уул дүүргийн 15-р хороо, Энхтайваны гүүрний Зүүн урд талд ажиглалтад орж үүд хаалгаа нээлээ. Наадам центр нь 42000 мкв талбай бүхий зургаан давхар худалдаа, үйлчилгээ, Авто зогсоол, спорт клуб гэх мэт хүний хэрэгцээт бүхий л зүйлсийг н
2017-09-04, 05:53 PM

2016 оны улстөрийн сонгууль МАН олонхийн суудал авч Засгаа тэргүүлж буй билээ. Тэгвэл олонх өөр хоорондоо тэрсэлдэж, хоёр хуваагдаад байгаа юм. Хонгор нутгаас төр түшилцэх эрхийг УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, М.Билэгт нарт олгосон. Энэ гурван гишүүний хоёр нь Засгийн газраа унагахад 30-ийн бүлэгт нэгдэж, Ерөнхий сайд, намын дарга М.Энхболд нарынхаа эсрэг хөдөлсөн юм. Тэдний энэхүү гаргасан шийдвэрт дургүйцсэн М.Энхболд, Ж.Эрдэнэбатын талын хүмүүс нэрээ нууцалж, Баянхонгорын сонгогчдод тэднийг 9911, 8811-тэй дугаараас мессэж илгээсэн байна. Уг мессэжид “Таны сонгосон, Г.Занданшатар, Л.Элдэв-Очир АН-тай нийлж Засгаа унагаахаар гарын үсэг зурсан нь зөв үү. Эрхэм журмын нөхөр та 9911..., 8811... дугаарт саналаа өгнө үү” гэсэн байна. Харин энэхүү мессэжийн хариуд УИХ-ын гишүүн Г.Занданшатар өөрийн бай сууриа илэрхийлсэн байна.

Сайн байцгаана уу!
Тодорхой зорилготой нэрээ нууцалсан хүмүүс Баянхонгор аймгаас хамт сонгогдсон Л.Элдэв очир гишүүн бид хоёрын нэр хүндэд халдсан буруу ташаа мессежийг сонгогч, иргэд, намын журмын нөхдөд илгээж байгаад бид харамсаж байна.
Миний байр суурь тодорхой.
Жич: Ардчилсан намтай хамтарсан Засгийн газар байгуулахгүй гэдгийг албан ёсоор илэрхийлж байна 
Намын дотоод асуудлаа бид дотроо шийдэх ёстой .
Жирийн олон мянган гишүүд хэлмэгдэх учиргүй юм.
Хамгийн чухал нь Улс орны эрх ашиг
Ард түмний аж амьдралыг хохироох ёсгүй гэдгийг хариуцлагтайгаар анхааруулан хэлье. Шинэчлэл намд ус агаар мэт хэрэгтэй болжээ гэдгийг та бид олон жишээгээр харж байна.
Шударга ёсны төлөө би тэмцэх болно.
Г.Занданшатар

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.