МОНГОЛ БАНКНЫ “ЭРДЭНЭСИЙН САН”-Г ҮЗЭХЭД ТОМ ХҮН 5000 ТӨГРӨГ ТӨЛНӨМОНГОЛ БАНКНЫ “ЭРДЭНЭСИЙН САН”-Г ҮЗЭХЭД ТОМ ХҮН 5000 ТӨГРӨГ ТӨЛНӨМОНГОЛ БАНКНЫ “ЭРДЭНЭСИЙН САН”-Г ҮЗЭХЭД ТОМ ХҮН 5000 ТӨГРӨГ ТӨЛНӨМОНГОЛ БАНКНЫ “ЭРДЭНЭСИЙН САН”-Г ҮЗЭХЭД ТОМ ХҮН 5000 ТӨГРӨГ
2017-09-04, 05:57 PM

Монголбанкны “Эрдэнэсийн сан” нь эртний хүрэл зэвсгийн үеэс эхлэн дундад зууны түүхэнд холбогдох олон ховор үзмэрүүдтэй. Үүнээс гадна угсаатны зүй, Буддын шашны холбогдолтой Өндөр гэгээн Занабазарын дэг жаягийн шүтээн, Түвдийн бурхан тахилын эд зүйлс, худалдааны мөнгөн тэмдэгт болон XVIII-XX зууны түүх, соёлтой холбоотой үзмэрүүд зэрэг монголчуудын хэл соёл, зан заншил, өв уламжлал, ахуй амьдралыг тод харуулсан нэн ховор үзмэрүүдтэй танилцах боломжтой юм.

Монголбанкны Эрдэнэсийн сангийн үзмэрийг төлбөртэй болгох тухай Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалын дагуу том хүн 5000 төгрөг, хүүхэд 1000 төгрөгөөр үзүүлж байна гэж Монгол банкнаас мэдээлэв. Та бүхэн үзмэрийн төлбөрөө төлөхдөө өөрт хамгийн ойр орших арилжааны банкин дээр очиж Монгол банкны дансанд төлбөрөө төлөөд дансны хуулгаа авчрах учиртай юм байна. Бас хүн бүр бичиг баримттайгаа ирэх ёстой гэнэ.

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.