ГАЛАКСИ НӨҮТ 8”-ЫГ УРЬДЧИЛАН ЗАХИАЛСАН ХҮМҮҮСИЙН ТОО 850 МЯНГАД ХҮРЧЭЭ
2017-09-15, 04:09 PM
СӨҮЛ. /Ёнхап/. Ухаалаг гар утас үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Өмнөд Солонгосын “Самсунг Электроникс” корпорацийн ээлжит шинэ бүтээгдэхүүн болох “Галакси Нөүт 8”-ыг урьдчилан захиалсан хүмүүсийн тоо 850 мянгад хүрээд байна.

Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр мэдэгдэл хийхдээ “Манай компани гурван салбараараа болон онлайнаар найм хоногийн өмнөөс урьдчилсан захиалга авч эхэлсэн. “Галакси Нөүт 8”-ыг одоогоор 850 мянган хүн захиалаад байна” гэж мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжилжээ.

Тус компани эл шинэ бүтээгдэхүүнээ энэ сарын 21-нд албан ёсоор танилцуулах аж.

Үүний өмнөх загвар болох “Галакси Нөүт 7”-гийн урьдчилсан захиалгыг 13 хоногийн хугацаанд авахад 380 мянган хүн захиалж байсан гэнэ. Харамсалтай нь, батарей нь дэлбэрч, шатсан тохиолдол цөөнгүй гарснаар тус компани “Галакси Нөүт 7”-г үйлдвэрлэж, борлуулахыг зогсоож, дэлхийн зах зээлээс татахад хүрсэн билээ.

“Галакси Нөүт 8”-ыг урьдчилан захиалсан 850 мянган хүний 65 хувь нь 64 ГБ, 35 хувь нь 256 ГБ багтаамжтайг нь сонгосон байна.

Хүмүүүс хар болон хөх цэнхэр өнгөтэйг нь түлхүү захиалж байна гэж “Самсунг Электроникс”-ийн мэдэгдэлд дурджээ.

Үнийн хувьд 64 ГБ нь 1.09 сая вон буюу 962 ам.доллар бол 256 ГБ нь 1.25 сая вон гэнэ.

 

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.