УУЛ УУРХАЙН БУС САЛБАРЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД 100 МЯНГАН АМ. ДОЛЛАРЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
2017-09-18, 04:45 PM

Уул уурхайн бус салбарын  аж  ахуйн нэгжүүд болон гарааны бизнес эрхлэгчдэд экспортын хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, чадавхийг дээшлүүлэх сургалт, судалгаа, арга зүйгээр хангах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх Экспортыг дэмжих төсөл энэ оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлжээ.

Энэ хүрээнд Хөгжлийн банк Дэлхийн  банкны Экспортыг дэмжих төслийг хэрэгжүүлэх нэгжтэй хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр байгууллаа.

Талууд таван зүйл бүхий санамж бичгийг байгуулснаар уул уурхайн бус салбарын  аж  ахуйн нэгжүүд болон  жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн гадаад худалдааны мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн дэмжлэгт хамрагдах бизнесийнхэнд шаардлагатай мэдээлэл түгээх, холбохын зэрэгцээ  энэ чиглэлийн сурталчилгааг хамтран зохион байгуулах юм байна.

Мөн ЖДҮ эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийг экспортын шинэ зах зээлд нэвтрэх, экспортын бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах аж.

Улмаар Экспортыг дэмжих төслийн хүрээнд тодорхой шалгуур үзүүлэлтийг хангасан уул уурхайн бус салбарын аж ахуйн нэгжүүдэд 100 мянга хүртэлх ам. долларын санхүүгийн буцалтгүй дэмжлэг олгох, экспортын даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх зэрэг ажил өрнөх юм байна.

Дээрх төсөл 4.5 жилийн хугацаанд хэрэгжих аж.

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.