БУРИАДЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ТАРИАЛАНГИЙН 35 ХУВЬ НЬ ГАНД НЭРВЭГДЖЭЭ
2017-09-18, 04:48 PM
УЛААН-ҮҮД./ТАСС/. Ган болсны улмаас Буриадын газар тариаланчид хавар тариалсан нийт талбайн 35 хувийн ургацыг алдсан тухай даваа гарагт тус Бүгд найрамдах улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайдын нэгдүгээр орлогч Петр Брыков сэтгүүлчдэд мэдээлжээ.

“Өнгөрсөн оны нэгэн адил нийт 140 000 гаруй га талбайд тариалалт хийсэн хэдий ч хур тунадас ороогүйн улмаас ган болж ургацын зарим хэсгээ алдахад хүрсэн. Тухайлбал, нийт тариалангийн талбайн 35 гаруй хувь буюу 50 000 га ган гачигт өртсөн ба үүний ихэнх нь улаан буудай, тэжээлийн ургамал, хүнсний ногоо байгаа юм” хэмээн П.Брыков ярьжээ.
Түүний хэлснээр, ган болсны улмаас алдагдал хүлээсэн зарим газар тариалан эрхлэгчдэд даатгалаас нөхөн төлбөр өгөх ба энэ онд 17000 га тариалангийн талбай даатгалд хамрагдсан байгаа аж.  

Сүүлийн мэдээллээр, Буриадын Хөдөө аж ахуйн яам 250 000 тонн тэжээл бэлтгэсэн нь төлөвлөгөөний 64 хувь болж байгаа ба 8700 га талбайн үр тарианы ургацыг хурааж, 10000 орчим тонн улаан буудай цайруулаад байгаа аж. Мөн 7600 га төмс хураасан нь төлөвлөгөөний 54 хувь, 1000 га хүнсний ногоо хураан авсан нь төвөлөгөөний 42 хувь болж байгаа ажээ.

Буриадад сүүлийн хэдэн жил ган болж байгаа ба өнгөрсөн онд ган болсны улмаас 100 гаруй аж ахуйн нэгж алдагдалд орсон ба нийтдээ 69700 га тариалангийн талбайн ургацыг алдсан байна. Тус бүс нутгийн газар тариалан эрхлэгчдэд холбооны төсвөөс 300 сая гаруй рублийн нөхөн төлбөр олгосон байна.

 

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.