Хамрын нүхжилтэн дэх бохирдлыг амархан цэвэрлэх арга
2017-09-20, 07:17 PM

Хамрын нүхжилтний бохирдолыг сайн арилгадаг гэгдэх хамрын маск, скраб, пийлинг зэрэг янз бүрийн зүйл туршиж үзсэн ч үр дүн байхгүй гэсэн та бүхэндээ зориулаад халуун алчуураар нүхжилтээ нээсний дараа нүүрээ угаах аргыг танилцуулж байна. Хамрын хэсэгт бөөгнөрсөн тостой бохирдолыг хөвүүлж байгаад цэвэрлэх нь хамгийн үр дүнтэй шалгарсан арга билээ. Ингээд өнөөдөр хэрхэн цэвэрлэх аргыг зааж өгье. ■Халуун алчуур бэлтгэхдээ: Алчуураа усанд базсаны дараа богино долгионы зууханд хийж 30 секунд эргүүлэхэд л болно. Болж өгвөл 43-45 градус нь хамгийн тохиромжтой.  ■Нүүрэн дээрээ халуун алчуураа тавих Будгаа арилгасан нүүрэн дээрээ бэлэн болсон халуун алчуураа тавина. Алчуур нь хөрчихлөө гэж бодвол нүүрээ угаагаарай. Будагтай нүүрэн дээрээ халуун алчуур тавьбал крем нь арьсны нүхэнд нэвчин орж арьсанд муу нөлөөтэй. Тиймээс заавал будгаа арилгаж байгаад тавиарай. Халуун алчуураар арчлах нь ингээд л болоо, маш амархан. Нэг удаа тавилаа гээд үр дүнгүй. Өдөр бүр тавьснаар нүхжилтэн доторх бохирдол арилах болно. Ваннд хэвтэнгээ тавибал илүү үр дүнтэй байх болно шүү♪ Мөн өдөр бүр нүүрээ угаахын өмнө тавьбал нүд сэргэж, хаван бууна. Нүд хавддаг хүн байвал энэхүү аргыг туршаад үзээрэй. Хамрын нүхжилтэн дэх бохирдолоо энэхүү аргаар цэвэрлээд үзээрэй. Хамгийн сүүлд, халуун алчуур тавьсны дараа нүүрээ савангаар угааж чийгшүүлэгч ус, тос зэргийг түрхэж сайтар чийгшүүлэхээ бүү мартаарай.
l

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.