TЭСО” КОРПОРАЦИ ЮХЭЙНХАН КОМПАНИД ГУРВАН ТОНН ЧАЦАРГАНЫ ҮРИЙН ТОС НИЙЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
2017-09-27, 05:09 PM

Хөх хот /МОНЦАМЭ/. “Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо” арга хэмжээний хүрээнд Үндэсний үйлдвэрлэгч “Tэсо” корпораци БНХАУ-ын Юхэйнхан компанид  гурван тонн чацарганы үрийн тос  нийлүүлэхээр гэрээ байгууллаа.

Тус корпорацийн Гадаад худалдаа хариуцсан ерөнхий менежер Б.Мөнхжаргал дээрх гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Гурван тонн чацарганы үрийн тос  нийлүүлэх нийт өртөг нь нэг тэрбум төгрөг  юм байна.

Дэлхийн зах зээлд нэг литр чацарганы тос нь 15 ам.доллар байдаг бөгөөд “Тэсо” корпораци энэ оноос эхлэн зэрлэг чацаргана жимснээс суперкритикал аргаар үрийн тос боловсруулан гаргах технологийг Монголд нэвтрүүлээд байгаа юм. Ингэснээр үрийн тосны хүнд металлын агууламжийг бууруулж, олон улсын стандартын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн бий болжээ.

Монголын чацаргана чанар, агууламжаараа онцгой  болохыг судлаачид нотолсон байдаг. “Тэсо” корпораци 2003 оноос эхлэн хүнсний үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй бөгөөд долоон салбар үйлдвэртэй, тэргүүлэгч компаниудын нэг юм. Түүнчлэн тус корпораци уул уурхай, зам тээвэр, барилга бүтээн байгуулалт, гадаад худалдаа, хүнсний үйлдвэрлэл, хөрөнгө зуучлал гэсэн чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байна.

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.