”Бахчисарайн оргилолт булаг” балетыг бүжнэ

Хайрт залуу, эх орноосоо харамсалтайгаар хагацаж, харийн хааны хайрыг татсан үзэсгэлэнт бүсгүй Марияагийн тухай өгүүлэх Б.Асафьевын "Бахчисарайн оргилолт булаг" балетыг энэ амралтын өдрүүдэд /2016.25, 26-нд/ Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглоно.

Энэхүү балет нь Монголд европ урсгалыг оруулж ирсэн анхны балет бөгөөд Монголын сонгодог урлаг тэр тусмаа балетын урлагт гайхамшигт хөгжим, тайзны чадварлаг драматизмыг оруулж ирснээрээ өвөрмөц үнэ цэнэтэй бүтээл гэж үнэлэгддэг.

Анхны тайзны удирдаачаар Ардын жүжигчин, Төрийн шагналт Ж.Чулуун, ерөнхий зураачаар АЗ Л.Гаваа нар ажиллаж, гол дүрүүдийг Ц.Тоомой, УГЖ Н.Баатар, УГЖ Ц.Дашдулам, УГЗ Д.Булхүү, УГЗ Б.Гүрбазар нар бүтээсэн юм.

Уг балетын хийл хөгжмийн гоцлолыг УГЗ Д.Цэрэндолгор, виолончель хөгжмийн гоцлолыг Ардын жүжигчин, Төрийн шагналт, гавьяат жүжигчин Г.Жамъян нар анх тоглож байжээ.

Энэ сарын 25-нд тоглогдох "Бахчисарайн оргилолт булаг"-т гол дүрд Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин МУГЖ Г.Цолмон, МУГЖ Ч.Ганчимэг, Б.Пүрэв-Очир, ОХУ-ын балетын бүжигчин, Япон улсын балетын сургуулийн балетмейстер багш Г.Валери нар тоглож, хийл хөгжмийн гоцлолыг СТА М.Ариунцэцэг, виолончель хөгжмийн гоцлолийг СТА Ц.Ариунаа нар хөгжимдөнө.

Мөн энэ өдөр ахмад бүжигчин МУГЖ Н.Баатар, АЖ О.Ганбааатар, СТА Б.Энхээ, СТА А.Батдэлгэр нар тоглолтод оролцон үзэгчдэд хүндэтгэл үзүүлэх юм.

Харин хоёр дахь өдөр нь тоглогдох дээрх балетын гол дүрд Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин СТА Г.Батчимэг, СТА Х.Мөнгөнхөлөг, А.Эрдэнэболд, СТА Б.Баасансүрэн нар тоглож, хийл хөгжмийн гоцлолыг МУГЖ Л.Мөнхцэцэг, виолончель хөгжмийн гоцлолийгС.Баяртуяа нар хөгжимдөнө.

Уг  хоёр өдрийн тоглолтыг УГЗ Ц.Мөнхболд удирдаж, тус театрын симфони найрал хөгжим, балетын бүх жүжигчид, найрал дуучид, Хөгжим, бүжгийн коллежийн оюутан, сурагчид оролцоно.

А.СҮРЭН

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.

  • Makaila:
    2016-07-21, 03:04 AM
    All of these articles have saved me a lot of hesdachea.