Хятад киноны аян “Бээжингийн залуус”-аар эхэллээ

МҮОНТ-ийн  нэгдүгээр сувгаар 2014 онд Хятадын хамгийн олон үзэгчтэй киногоор шалгарч байсан "Бээжингийн залуус" олон ангит кино гарч эхэллээ. Энэ нь БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол улсад айлчлал хийх үеэрээ хоёр улсын соёлын харилцааг хөгжүүлэх зорилгоор Хятадын олон ангит киног Монголын Үндэсний телевизээр гаргах тохиролцоонд хүрсэнтэй холбоотой гарч буй анхны кино аж.

БНХАУ-аас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хай Мины хэлж буйгаар  "Бээжингийн залуус" киноноос гадна  нийт 25 олон ангит киног МҮОНТ гаргах гэнэ. Эдгээр киног таван жилийн турш Монголын олон нийтийн телевизээр гаргахаар гэрээ үзэглэсэн байна.

Д.Цээл

 

 

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.

  • Wood:
    2016-07-20, 11:24 PM
    Finding this post has ansrewed my prayers