Нийтийн тээврийнхэн жагслаа

Эдийн засгийн хүндрэлээс болж жагсаал цуглаан зохион байгуулагчид нэмэгдсээр байна. Хэдэн хоногийн өмнө нь эмч, багш нар цалингаа нэмэхийг шаардан жагссан бол өнөөдөр нийтийн тээврийнхэн мөн л жагслаа. Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилчид цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлаа шийдвэрлэх зорилгоор жагссан юм. Тэдний жагсах шалтгаан нь хамтын гэрээнд заасан байдаг тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийг Нийслэлийн төсвөөс бүр мөсөн хассантай холбоотой аж.

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.