Эхнэртэйгээ жорлонд танилцжээ

Их Британийн Гарфорт хотод нэгэн эрэгтэй өөрийн ирээдүйн эхнэрийн утасны дугаарыг тэндхийн нэгэн уушийн газрын эрчүүдэд үйлчилдэг бие засах өрөөний ханан дээрээс олж авсан байна. Энэ тухайгаа Марк Эллис сэтгүүлчдэд ярьсан аж.

Ачааны машины жолоочоор ажилладаг 51 настай Эллис тэрхүү газар орж жаал шар айраг балгасны эцэст бие засах өрөөг нь зорьжээ. Тэгтэл ханан дээр хэн нэгний утсыг бичсэн байсан бөгөөд Донна гэдэг эмэгтэй рүү залгахыг хүссэн агуулгатай байв. Сайн эр марзагнахаар шийдээд тэр утсаар мессэж явуулснаар утасны дугаарыг эзэмшигч эмэгтэйтэй харьцаж эхэлсэн гэнэ. Хэд хоногийн дараа Брайхаус хотын иргэд уулзсанаар нэг нэгэндээ сэтгэлтэй болжээ.

Энэхүү үйлдлээ Эллис “Надад их сонирхолтой санагдсан юм. Тэр утсан дээр үнэхээр тийм хүн байгаа эсэхийг би сонирхсон” гэж тайлбарлав. Хожим нь тогтоогдсоноор бол бие засах өрөөний ханан дээр тэрхүү бичвэрийг өмнө нь Доннатай үерхэж байсан нэгэн эрэгтэй шарандаа бичиж үлдээсэн аж. Эллис чухам ямар аргаар түүний утсыг олж авсан гэдгээ өөрийн ирээдүйн эхнэрт хэлсний дараа Донна утасныхаа дугаарыг сольсон гэнэ шүү.

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.