"Дакар ралли-2015": Фото агшин

Авто спортын олимп гэгддэг “Дакар ралли-2015” энэ сарын 5-нд эхэлсэн.

“Дакар ралли”-гийн оролцогчид суудлын тэрэг, ачааны машин, мотоцикль, дөрвөн дугуйт гэсэн дөрвөн ангилалд, Аргентин, Чили, Боливын нутгаар нийт 8500 гаруй км замыг туулж, өрсөлдөх юм. Тэмцээний аваргууд энэ сарын 17-нд тодорно.

Энэ жилийн “Дакар”-т Монгол Улсаа төлөөлөн анх удаа машин төрөлд уралдаж байгаа гэдгээрээ онцлогтой.

Түүнчлэн тус уралдааны мотоциклийн төрөлд 117 хувийн дугаартай Ч.Анар, 83 дугаартай ОУХМ Д.Болдбаатар нар тоосоо өргөж буй.

Үндэсний портал Gogo.mn манай улсын болон гадаадын тамирчдын талаарх мэдээллийг цаг алдалгүй хүргэж байгаа билээ.

Ингээд "Дакар ралли"-гийн фото агшнаас сонирхуулж байна.

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.