Rokit Bay-ийн тухай фактууд

Rokit bay 1984 оны 5 дугаар сарын 10-нд төрсөн. Баянгол дүүрэг буюу III, IV хорооллын унаган хүүхэд.

Аав нь 4 настай байхад өөд болж, ээж эмээ хоёртойгоо үлдсэн айлын ганц хүү “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийг төгссөн.

Анх 2007 оны үед асуулт форум буюу цахим дууны тэмцээнд орж, анх олонд танигдаж байсан түүхтэй. Тухайн үед тэрбээр “Nevalast” гэж нэртэй байсан

АН-ын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбоо, ИЗН-ын дэргэдэх Иргэний Зориг залуучуудын холбооноос хамтран зохион байгуулдаг “Mind Awards-2011” наадмаас оюун сэтгэлгээний оны шилдэг залуучуудыг шалгаруулж "Rokit Bay"-ыг “Оны Freedom of Speech” номинацын эзнээр тодруулж байжээ.

Rokit Bay хэмээх нэр нь гурван өөр утгатай үгийг нэг үгэнд багтаасан аж. Хамгийн гол утга нь Rock it Bay буюу доргиогоод өг Bay гэсэн утгатай. Түүнийг Америкт байхад Bay гэж дууддаг байсан аж. Энэ нь Баяраа гэж нэрний эхний үе. Мөн нэг утга нь Rocket Bay буюу Пуужин Баяраа.

Пуужин гэсний учир нь эрсдэлтэй боловч амжилттай хөөрвөл хэний ч хүрээгүй газар очно гэсэн утгыг илэрхийлнэ. Харин сүүлийн утга нь Raw kit Bay буюу original дуугаралттай гэсэн үг юм.

 

Реппэр залуугийн хувьд анх ШУТИС-ийн КТМС-д суралцдаг байжээ. Гэсэн ч түүний шийдвэр гэнэт өөрчлөгдөж КТМС-ын компьютер графикийн ангид орсон аж. Харин дараа нь Америкт бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр 5 жил сурч, хажуугаар нь дууны шүлэг болон хөгжмөө бичдэг байжээ.

Тэрээр Америкт сурч байх хугацаандаа Номин хэмээх бүсгүйтэй онлайнаар танилцан, үерхдэг байсан гэх. Тэд өөр өөр хотод амьдарч байсан ч үүнийгээ алсын зайны үерхэл хэмээн ярьдаг байсан гэнэ. Өдөр бүр интернетээр харилцдаг байсан ч Rokit Bay салах шийдвэр гаргаснаар эхний бөгөөд сүүлийн удаа уулзсан байна.

 

Энэ мэтчилэн түүний хайр дурлалын асуудал нэг л бүтэл муутай байсан гэдэг. Тэрбээр "Бид хоёр" хэмээх уран бүтээлээ хамгийн удаан буюу дөрвөн сарын туршид хийжээ. Түүнийг найз бүсгүйтэй эсэхийг олон охид, бүсгүй асууж, нууцхан сонирхдог нь илхэн. Тэгвэл тэрбээр одоо Ану гэх бүсгүйтэй нам гүмхэн үерхэж байгаа сурагтай.

Түүний дэлгэцийн анхны уран бүтээл бол Холливудын өлгий нутаг болох Лос-Анжелес хотод 2009 онд бvтээгдсэн “Маргаашгvй” уран сайхны кино юм. 17 настай хvvхдийн энгийн амьдралд гарч буй гэнэтийн өөрчлөлт тvvнд хэрхэн нөлөөлж буйг харуулсан тус кинонд дуучин маань гол дүрийг бүтээсэн байна.

Тэрээр "Маргаашгүй", "Big fish", "Алтан ус", "Эцсийн зогсоол Э цэг" зэрэг дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээсэн

 

Мөн бүх дууныхаа үг аяыг өөрөө зохиож, миксингээ хийж, CD-ний cover дизайн, клипнийхээ эвлүүлэг монтажийг өөрөө төвөггүйхэн хийдэг нэгэн.

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.